Д.Баярболд: Гадаад орныг зорих иргэд сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунг хийлгэж байна

Д.Баярболд: Гадаад орныг зорих иргэд сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунг хийлгэж байна

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд иргэдийн хүсэлтээр вакцины дөрөв дэх тунг хийж байгаа талаар мэдээлэл хйилээ.

Тэрбээр, "Монгол Улсын хувьд гурав дахь тун хийлгэсэн хүмүүсийн 98 хувь нь халдвар аваагүй гэсэн статистик судалгаа гарсан. Харин дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гаргаагүй. Гэсэн хэдий ч гадаад, улс оронд зорчих иргэдээс маш их хүсэлт ирж байна. Тухайлбал АНУ-д зорчих иргэд заавал Файзер вакцины хоёр тун хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан үзэж, вакцин хоорондын зайг ажиглаж байгаад дархлаа сэргээх дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр тодорхой хүмүүст хийж байгаа" гэв.