Ковидоо эмчлүүлж байгаад оргосон эмэгтэйг айлын хашаанд нуугдаж байхад нь олжээ

Ковидоо эмчлүүлж байгаад оргосон эмэгтэйг айлын хашаанд нуугдаж байхад нь олжээ

Энэ арваннэгдүгээр сарын 16-ны өдөр /2021.11.16/ Өмнөговь аймгийн Баяндалай сумын Эрүүл мэндийн төвөөс шизофрени өвчтэй /сэтгэцийн өөрчлөлттэй/ ковид туссан 51 настай А зугтаж алга болсон хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийн талаар сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэл өглөө, “иргэн А нь малчин. Тухайн үед эмнэлэгт ирээд тав хонож байсан. Тусгаарлагдах байранд эмчлэгдэж байгаад эмчилж байсан сувилагчийг үүдээ түгжээгүй хойгуур оргож явсан байсан. Өрөөний хүмүүс мэдэгдсэн учраас цагдаагийн албанд мэдэгдэж эрлийн ажиллагааг хийсэн. Бүх байж болох газар хайсан ч олдоогүй. Гэтэл айлын хашаанд орж, байшингийн ард нуугдсан байсан. Одоо эмчилгээ нь дуусаж гэртээ харьсан” гэв.