ЭМЯ: Сүүлийн 24 цагт 595 хүнээс халдвар илэрч, ЗУРГААН хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 595 хүнээс халдвар илэрч, ЗУРГААН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 777 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 212 нь орон нутагт
  • 383 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 9032 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 20,607 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-3595
  • Хүндэвтэр-4106
  • Хүнд-1129
  • Нэн хүнд-200 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас ЗУРГААН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,852 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.