Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин М.Пүрэвтунгалагийг ДАШТ-ны эмэгтэйчүүдийн 53 кг-д явуулахгүйн тул эрүүл мэндийн шалтгаанаар нь боомилон худал шинжилгээний хариу үйлдсэн оронд нь ОУХМ Э.Сумъяаг явуулахаар болсон гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.
Тодруулбал, М.Пүрэвтунгалагийн аав, ээж нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн.
Тэд "Миний охин УАШТ-нд түрүүлсэн. Дүрмийн дагуу түрүүлсэн хүүхэд ДАШТ-нд оролцоно. Монголын чөлөөлт бөхийн холбоо миний охиныг олон хоног сэтгэл, санааны гүн дарамтанд байлгасан. Э.Сумъяа байнга миний охиныг дарамталдаг. Бие дээр нь хатиг гарсан, бэлтгэл дутуу гэдэг шалтгаанаар анх удаа ДАШТ-д зодоглох эрх авсныг нь хүчингүй болгосон. Э.Сумъяаг нь ДАШТ-нд явуулахгүй" гэж мэдэгдсэн.
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэнтэй уржигдар уулзаж өргөдөл гаргаж өгсөн.
Тэгвэл тэдний өргөдлийг МЧБХ-ныхон хэлэлцээд “ДАШТ-д 53 кг-д заавал бөх оролцуулах шаардлагатай гэж шийдвэрлэжээ. Түүнийгээ өнөөдөр М.Пүрэвтунгалагийн аав, ээж хоёрт танилцуулав.
Энэ үеэр МЧБХ-ны генсек Б.Батбаяр “Нэг жинд тамирчнаа оролцуулахгүй байх асар их сөрөг үр дагавартай. Тиймээс ийм шийдвэр гаргасан юм шүү. Тэгэхдээ заавал Э.Сумъяаг оролцуулна гэж тусгаагүйг онцолъя” гэв.
Түүний хариуд Н.Мөнхбат “Ийм нөхцөлд байгааг нь, Монгол Улсаа бодоод Э.Сумъяаг ДАШТ-д оролцохыг хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ би ингээд бүхнийг орхихгүй. Хуулийн байгууллагад хандана, хэвлэлийн хурал зарлана. “Энэ жил ДАШТ-ээс заавал медаль, олимпийн эрх авна. Хэрвээ тэгж чадахгүй бол залуу тамирчдад зайгаа тавьж өгнө, зодог тайлна” гэх ганцхан амлалт Э.Сумъяагаас авмаар байна” гэлээ.