ЭМЯ: Сүүлийн 24 цагт 777 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 777 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 777 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 206 нь орон нутагт
  • 571 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 9331 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 21,248 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-3759
  • Хүндэвтэр-4210
  • Хүнд-1157
  • Нэн хүнд-205 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,846 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.