Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт 16 хувьтай байна. Тэгвэл вакцины гуравдугаар тунд хамрагдаагүй хүмүүс халдвар авч, хүндээр өвдөж байгаа талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрбээр “Вакцины гуравдугаар тунг хийж эхэлснээс хойш эмнэлгийн ачаалал 40 хувиар буурсан. ЭМЯ-ны дэргэдэх Ор зохицуулах баг өдөрт маш хүнд 600 өвчтөн хэвтүүлж байсан. Гэтэл энэ тоо өнөөдөр 150 болтлоо буурчихсан. Үүнийг дагаад жирэмсэн эмэгтэйчүүдийн болон хүүхдийн өвчлөл буурлаа...Энэ нь гурав дахь тунд хамрагдсан иргэд гэртээ халдвар тараах нь багассантай холбоотой.
Вакцин хийлгэлгүй байж байгаад өвдөж буй хүмүүс насан туршдаа архаг хуучтай үлдэх эрсдэлтэй байна. Барууны судлаачид ковидоор өвдсөн дөрвөн хүн тутмын нэг нь архаг хуучтай үлдэж байгааг тогтоосон. Вакцингүй хүмүүс их хүндээр өвчилж байна. Вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдсан ч гэсэн хүндээр өвчлөх эрсдэл өндөр байгаа. Тэр тусмаа архаг настай бол илүү өндөр эрсдэлтэй” гэжээ.