Нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын мэдэлд шилжүүллээ

Нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын мэдэлд шилжүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дөнгөж сая нийслэлийн эх, хүүхдийн амаржих газруудыг ЭМЯ-ны харьяанд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Нийслэлийн амаржих газрууд нь өмнө нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд байсан. Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх хүүхдийн тусламж үйлчилгээгээр хэмждэг. ЭМЯ бодлогоо барьж байгаа гэдэг утгаараа тус амаржих газруудыг хариуцах нь зүйтэй юм” гэв.