ЭМЯ: Улаанбаатарт 549 орон нутагт 324 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 549 орон нутагт 324 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 873 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 324 нь орон нутагт
  • 549 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 9569 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 21,416 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-4022
  • Хүндэвтэр-4139
  • Хүнд-1143
  • Нэн хүнд-265 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,836 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.