2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийг гурван оноотой тэргүүлж буй Монгол, Тажикистаны багуудын тоглолт өчигдөр 17:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө.
Тус тоглолтод манай баг Тажикистаны багт 1:0 харьцаатайгаар ялагдсан байна. Тоглолтын 80 минутад Тажикистаны баг Монголын багийн хаалганд цорын ганц гоолыг оруулснаар Тажикистаны баг ялалт байгуулсан.
Ирэх сарын 10-нд Монголын шигшээ баг Японы шигшээ багтай нутагт нь тоглоно. Японы шигшээ баг дэлхийд чансаагаараа 33-т эрэмбэлэгддэг хүчирхэг баг юм.
Дашрамд, манай баг эхний тоглолтоо энэ сарын 5-нд Мьямнарыг 1:0-ээр хожсон бол Тажикистанчууд эхний тоглолтоо нутагтаа Кыргызстанын эсрэг хийж 1:0-ээр хожсон юм.