Монголд аялж байсан Итали охины морийг хулгайлжээ

Монголд аялж байсан Итали охины морийг хулгайлжээ

Эрс тэс уур амьсгалтай Монголын хувьд аялал жуучлалын ид оргил цаг нь зургадугаар сараас есдүгээр сар хүртэлх богинохон хугацаа юм. Тэр тусмаа долдугаар сар жуулчдын оргил үе байдаг нь баяр наадам болдогтой холбоотой.  Нийт жуулчдын 40 гаруй хувь нь зуны улиралд ирдэг.

Төрийн түшээд нь жилд нэг сая жуулчин хүлээн авдаг болно гэх мөрөөдөл ярьдаг ч сүүлийн 10 гаруй жилийн турш монголыг зорин ирэх жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзсээр иржээ. Харин өнгөрсөн онд  529 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болсон.

Манайд ирсэн жуулчдын олонх нь хээрээр гэр хийж яваад буцдаг. Энэ нь онгон дагшин үзэсгэлэнт байгаль, хөдөө хээр талаас өөр жуулчдыг татах гойд юм үгүйтэй холбоотой. Нөгөө талаар гадныхан мал аж ахуй, таван хошуу мал, нүүдлийн соёл, мал саах, сүүгээр тараг бүрэх, ааруул хийх зэрэг малчин түмний амьдарлын хэв маяг дэлхийн аль ч өнцөгт давтагдашгүй зүйлсийг харахаар ирцгээдэгтэй холбоотой.

Энэ зун гэхэд морьтой аялж, үзэсгэлэнт байгаль үзэхээр 24 настай Флора Палмер гэх Итали бүсгүй иржээ. Тэрээр Монгол орноор хоёр сар аялах маршрут гаргаж долдугаар сарын эхээр аяллаа эхлүүлсэн байна. Гэвч есдүгээр сард өндөрлөх байсан түүний аялал наймдугаар сарын дундуур дуусчээ. Учир нь түүний морь хулгайд алдагдсан хэрэг гарч аялалаа ийн өндөрлүүлээд нутаг буцсан аж.

“Жуулчин бүсгүй морио алдаад сэтгэлээр унаад буцсан” тухай түүнтэй цуг аялал эхлүүлж, найр тавин хөтөч хийсэн хүмүүс нотлон хэлсэн юм.

Энэ мэт муухай Монгол зан жуулчдыг үргээх хэрэгсэл болж байгааг дээрх үйл явдал харуулж байна. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сайжруулж, шинэ соргог зүйл санаачлахгүй л бол өнөө хэдэн үзмэр, үйлчилгээ хэвээр байвал жилд сая жуулчин хүлээн авна, цөм баяжина гэсэн дуусдаггүй мөрөөдөл хэвээр байх нь.

 




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө