НОБГ актлагдсан машиныг албанд ашигласны улмаас айлын байшин шатаж, иргэд хохирчээ

НОБГ актлагдсан машиныг албанд ашигласны улмаас айлын байшин шатаж, иргэд хохирчээ

Өчигдөр /2021.11.14/ Найрамдалд айлын байшин шатаж, Онцгой байдлын газарт дуудлага өгсний дараа харьяа Сонгинохайрхан дүүргийн гал унтраах аврах ангийн аврагчид ирсэн байна. Дуудлагын дагуу аврагчид ирсэн ч ус, хөөсөө цацаж чадахгүй цаг алдаж эцэст нь байшин шатаж дуусчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар аврагчид ирээд галыг унтраахаар ажилласан ч ус цацах төхөөрөмж нь ажиллахгүй байсан аж. Энэ талаарх баримт болох видео бичлэг ч бий гэлээ. Улмаар уг асуудлаас болж аврагчид муудалцаж, "Ажиллахгүй гэж хэлж байхад чи авчирлаа" хэмээн маргасан гэх мэдээлэл байгаа юм.  

Үүнтэй холбоотойгоор уг машиныг актлагдсан байсан уу. Нийслэлийн онцгой байдлын газар актлагдсан машиныг гал, усны аюулд явуулдаг уу гэдэг хардлага зарим иргэдэд байгаа юм. Энэ талаар бид Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бурмаагаас тодруулахад "Албаны шалгалт явагдаж байна. Шалгалт дуусахаар мэдээлэл өгнө" гэлээ. 

Өнөөдрийн Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээнд энэ талаарх мэдээллийг дурдаагүй байна. Мөн уг үйл явдлын дараа өчигдөр Нийслэлийн онцгой байдлын газрын комиссын шуурхай штаб хуралдаж машин, техникийн бүрэн бүтэн байдлын талаар ярилцсан гэх мэдээлэл байгаа юм. 

Онцгой байдлын газар нь эвдэрхий машин, тоног төхөөрөмжийг гал, усны аюулд ашигладаг бол ноцтой юм. Онцгой байдлын газар нь юун түрүүнд алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлд ажиллах ёстой билээ. Гэтэл ажилладаггүй машин галын дуудлагад явуулсан нь үнэн бол анхаарал татах асуудал мөн юм. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө