ЭМЯ: Улаанбаатарт 352 орон нутагт 139 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 352 орон нутагт 139 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 491 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 139 нь орон нутагт
  • 352 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 10,083 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 23,145 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-4231
  • Хүндэвтэр-4446
  • Хүнд-1180
  • Нэн хүнд-226 байна. 

Мөн хугацаанд халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,815 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.