СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны харгалзах хүнгүй хоёр хүүхдийг өндрөөс унах гэж байсныг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны харгалзах хүнгүй хоёр хүүхдийг өндрөөс унах гэж байсныг аварчээ

Өчигдөр /2021.11.14/ бага насны хүүхдүүд өндрөөс унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. 

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт  "өндрөөс бага насны хоёр хүүхэд унах гээд байна" гэсэн дуудлагыг  өдрийн 11:12 цагт хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долоон км замыг туулан 11:20 цагт очиход иргэн М /5 настай, эрэгтэй/, Х /3 настай, эмэгтэй/ нар гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж, аюулгүй болгон эгч А болон тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.