Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэллээ

Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалт өнөөдөр өглөө 08 цагт эхэллээ. Уг шалгалт арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. 

Ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар зохион байгуулах ба шалгалтын хуваариа Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайтаас харж, баталгаажуулалтын хуудсаа хэвлэж авна.

Шалгалт үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд Ерөнхий мэдлэгийн шалгалт 60 минут үргэлжилж, үүнд 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн монгол хэл, бичгийн шалгалтад орох эрх үүсэх аж. Монгол хэл бичгийн шалгалт 30 оноотой босго нь 20, дүн шинжилгээний шалгалт 15 оноотой босго нь 10 оноо байна.

Иргэд шалгалтын цагийн хуваарийн дагуу ирэх ба цагаасаа 30 минутын өмнө ирж танхимдаа орсон байх ёстой аж. Хэрвээ цагаасаа хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй. Шалгуулагчид баталгаажуулалтын хуудас дээрх цагийг орон нутгийн цагаар тооцох ёстой юм. 

Ташрамд өгүүлэхэд, Нийслэл дэх шалгалт зохион байгуулах салбар зөвлөлийн нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байранд болно.