Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг ХҮЙТЭРНЭ

Өнөөдөр /2021.11.14/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.  Маргааш буюу энэ сарын 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эр, Үүр, Туул, тэрэлж гаолын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Энэ сарын 16-нд нутгийн баруун хойд, 17-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.