Вакцины нэмэлт тунд хамрагдаж эхэлснээр эмнэлэгт хэвтэж буй хүний тоо 38 хувиар буурчээ

Вакцины нэмэлт тунд хамрагдаж эхэлснээр эмнэлэгт хэвтэж буй хүний тоо 38 хувиар буурчээ

Өнөөдрийн байдлаар 484.980 хүн буюу нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагджээ. Нийслэлийн иргэдийн 23.6 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой болохыг онцолсон. Иргэд нэмэлт тунд хамрагдсанаар эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38 хувиар буурсан байна. Тухайлбал, маш хүнд хүний тоо 37, хүнд хүний тоо 40, хүндэвтэр хүний тоо 30, хөнгөн хүний тоо 45 хувиар буурсан байна. Цаашид халдвар авах хүний тоо хоёр дахин буурах үзүүлэлт гарчээ.