Онцгой байдлын алба хаагчид харилцааны сэтгэлзүйн сургалтад хамрагдлаа

Онцгой байдлын алба хаагчид харилцааны сэтгэлзүйн сургалтад хамрагдлаа

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,  аврах 18 дугаар ангийн  алба хаагчид  харилцааны сэтгэлзүйн сургалтанд хамрагдлаа.

Сургалтыг ОБЕГ-ын Давтан сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, ахлах дэслэгч  Ц.Энхтуяа удирдаж, алба хаагчдад ажлын байрны харилцаа, хандлага, сэтгэлзүй, стресс тайлах арга зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Мөн ажлаас халшрах хам шинжийн судалгаа авч, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны бүрэлдэхүүнийг оролцуулан хандлагаар анагаах тухай фокус ярилцлага хийлээ.Сургалтыг зохион байгуулснаар алба хаагчдын харилцаа хандлага сайжирч, стрессийн түвшин буурч, хамт олны эерэг уур амьсгал бүрдэж, ажлын чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.