"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд 21 компани 608.5 сая модыг 10 жилийн хугацаанд тарьж ургуулахаа баталгаажууллаа

"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд 21 компани 608.5 сая модыг 10 жилийн хугацаанд тарьж ургуулахаа баталгаажууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ойн салбарын үндэсний чуулганы хүрээн дэхь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол болж өндөрлөлөө.

МУ-ын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх нар оролцсоноос гадна Монгол улсын Засгийн газрын гишүүн БОАЖ сайд Н. Уртнасан аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй гарын үсэг зурж баталгаажууллаа.

Батламж гардуулах ёслолд Эрдэнэс Таван-Толгой, Эрдэнэс Оюу-Толгой ХХК, Болд Төмөр Ерөө Гол ХХК, Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар, Энержи Ресурс ХХК, Өсөх зоос ХХК гэх мэт 21 аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцож нийт 608.5 сая модыг 10 жилийн хугацаанд тарьж ургуулахаа баталгаажуулж Батламжид гарын үсэг зурлаа.

Д/д

Аж ахуйн нэгж

Тарьж, ургуулах модны тоо

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

180,000,000

 
 

“Оюу толгой” ХХК

100,000,000

 

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК

100,000,000

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

100,000,000

 

“Энержи Ресурс” ХХК

40,000,000

 

“Өсөх Зоос” ХХК

30,000,000

 

“Саусгоби Сэндс” ХХК

15,000,000

 

“Степ Голд” ХХК

10,000,000

 

“Тавантолгой” ХК

6,000,000

 

“Бадрах Энержи" ХХК

5,000,000

 

“Эрдэнэс Монгол” ХХК

5,000,000

 

“Бороо Гоулд” ХХК

3,000,000

 

“Эрдэнэс силвер ресурс” ХХК

3,000,000

 

“Бүрдэл Майнинг” ХХК

2,500,000

 

“Алтайн Хүдэр” ХХК

2,500,000

 

“Монголросцветмет” ТӨҮГ

2,000,000

 

“Монполимет Групп”

1,000,000

 

“Багануур” ХК

1,000,000

 

“МоЭнКо” ХХК

1,000,000

 

“Платинум Ланд” ХХК

1,000,000

 

“Шивээ овоо” ХК

500,000

НИЙТ

608,500,000

Мөн энэ үеэр МУ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх байгаль орчиноо хайрлаж хамгаалах үйлсэд манлайлан оролцож буй аж ахуй нэгж, хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгид та бүхэнд гүн талархал илэрхийлье. Хүнд цаг үед төр засгийн бодлогыг дэмжиж ачааны хүндийг үүрч ирсэн баялаг бүтээгч бизнес эрхлэгчид та бүхэн өнөөдрийн энэхүү үйл хэргээр ирээдүй хойч үед ард түмэн маань бахархах болно гэж төрийн тэргүүний хувьд үзэж байна. Дэлхий нийтэд цар тахаалаас дутахгүй их эрсдэл аюул дагуулж байгаа сорилт бэрхшээлүүдийн нэг яалтчгүй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт юм. Монгол улсын агаарын хэм сүүлийн 80 жилд 2.2 хувиар нэмэгдэж дулаарсан нь дэлхий дундажаас даруй 2 дахин өндөр байна. Манай газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөнд өртсөн. Үүний 45.4 хувь нь хүнд болон нэн хүнд цөлжилттэй байна. Уур амьсгалын нөллөөлийг бууруулж , ирээдүй хойч үе, ард түмнээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө “Тербум Мод” хөдөлгөөнд оролцож байгаа та бүхэнд гүн талархал илэрхийлье” гэлээ

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө