Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 875 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 312 нь орон нутагт
- 563 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 10,727 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 28,029 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-4493
- Хүндэвтэр-4739
- Хүнд-1264
- Нэн хүнд-231 байна.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас ЕСӨН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,786 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.