Нийтийн байранд нэгнийгээ зүрхэн тус газар нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Нийтийн байранд нэгнийгээ зүрхэн тус газар нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Энэ арван нэгдүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд эрэгтэй хүн гаднын нөлөөтэй нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдрийн 04:44 цагт цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудлагыг хүлээн авч шалгалт хийхэд Дорнод аймгийн харьяат иргэн Ж 29 настай эрэгтэйг иргэн Б 31 настай эмэгтэй цээжний зүүн хэсэг зүрхэн тус газарт нэг удаа хутгалж хороосон байна. Хэргийн газраас гурван ширхэг хутга, нэг заазуур, 500 граммын архи, цусаар бохирлогдсон ариун цэврийн цаас гэх мэт зүйлийг хурааж авчээ.