Б.Баатархүү: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэний биед халдсан гэх хэргийг шалгаж байна

Б.Баатархүү: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэний биед халдсан гэх хэргийг шалгаж байна

"УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэний биед халдаж, зоджээ. “Зам гүүрийн ХХ товчоон” гэх Хятад компанийн инженер Ч-ийн биед нь халдсан" гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар цагдаагийн байгууллагын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад, "УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.  

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өчигдөр "БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдтай албан уулзалт хийсэн талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Тэгэхээр Б.Дэлгэрсайхан гишүүн өдөр нь Элчин сайдтай нь уулзаад, орой нь тус улсын иргэнтэй маргаан үүсгэж, зодолдсон байж болзошгүй гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад байна.