"Б.Бямбадорж хууль бус шийдвэрээ нуухын тулд худал мэдээлэл хийж, НЭМГ-ыг муухай харагдуулж байна"

"Б.Бямбадорж хууль бус шийдвэрээ нуухын тулд худал мэдээлэл хийж, НЭМГ-ыг муухай харагдуулж байна"

НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн хууль бус үйлдлийн талаар НЭМГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. 

НЭМГ-ын мэргэжилтэн Д.Нарантуул "НЭМГ-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржтой хамтран ажиллаад есөн сарын боллоо. 2021 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архидан согтуурсан гэсэн үндэслэлээр гурван ажилтнаа халсан гэсэн мэдээллийг Б.Бямбадорж өөрөө хийсэн.

Энэ ор үндэслэлгүй гүжирдлэгийн тушаалаа өөрөө гаргачихаад яаран хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллагынхаа дотоод асуудал, төрийн албаны нэр хүндийг унагааж төрийн албан хаагчдын эсрэг нийгмийг турхирах ажиллагаа явуулж байна гэж үзэж байна.

Бид төрийн жинхэнэ албан хаагчид. Хууль тогтоомжуудаа дээдэлдэг, захирах, захирагдах зарчмаа баримталдаг, ёс зүйн дүрмээ мөрддөг. Ажил дээрээ архидах ёс зүй бидэнд байхгүй. Энэ бол НЭМГ-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн өөрийнх нь ашиг сонирхолд нийцээгүй мэргэжилтнүүдээ олон сар дарамталж байгаа.

Учир нь анх орж ирээд бүтцийн өөрчлөлт хийгээд, ажлын байрны асуудал яригдаж, ажлын байрны дарамт байсаар ирсэн. Биднээс алдаа дутагдал олж харахгүй байгаа болохоор гүжирдэж, ажлаас халсан тушаал гэнэт гаргасан. Энэ гүжирдлэг нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй. Бидэнтэй хамт байгууллагын нэр хүнд хамт яригдаж байгаа. Хууль бус тушаалаа цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ. 

НЭМГ-ын мэргэжилтэн н.Бурмаа "Б.Бямбадорж дарга биднийг хууль бусаар ажлаас халчихаад энэ тушаалаа хуулийн хүн гэх хүнээр өгүүлсэн. НЭМГ-ын болон энэ салбарын нэр хүндийг тэр чигт нь унагаж байна. Санхүүгийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс зэрэг ихэнх алба хэлстийн дарга, мэргэжилтэнгүүдийг халж, сольсон. Ингэхдээ төрийн албаны шалгалт өгсөн, нөөцөд бүртгүүлсэн хүнийг бус томилохгүй, өөрийн хүнээ томилж байна" гэлээ.  




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө