Дулааны шугамын худагт унаж, түлэгдсэн иргэнийг гаргажээ

Дулааны шугамын худагт унаж, түлэгдсэн иргэнийг гаргажээ

Өчигдөр /2021.11.10/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд “дулааны шугамын худагт түлэгдсэн хүн гарч чадахгүй байна” гэсэн дуудлагыг оройн 21:40 цагт хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход гэрийн хаяг тодорхойгүй иргэн С 37 настай эрэгтэйн нуруу түлэгдсэн байдалтай, дулааны шугамын худаг /3 м гүн/-т унасан байсныг 15 минут ажиллаж гарган НЯТТ-ийн эмч, Чингэлтэй дүүргийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.