Туул голын үерийн даланг нураасан Д.Сумъяабазарыг шүүхэд өгнө гэв

Туул голын үерийн даланг нураасан Д.Сумъяабазарыг шүүхэд өгнө гэв

Өнөөдөр /2021.11.11/ Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар “Нутгийн шийдэл” ТББ-аас мэдээлэл хийлээ. 

Тус ТББ-ын тэргүүн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хийсэн гэрээнд далантай холбоотой зүйл огтоос бичигдээгүй байхад автозам барих нэрийдлээр даланг нурааж хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна гэж хэлэв. 

Мөн энэ зун хур бороо ихтэй байсан, цаашид ч их орж Туул гол нь үерлэвэл Богд уул руу биш ойр хавийн айл өрх рүү үер буух эрсдэл үүсэж байна. Иймд энэхүү асуудалд хариуцлага хүлээлгэх шаардлагатай тул бид хариуцсан эзэн болох Д.Сумъяабазарыг шүүхэд өгөхөөр болсон гэв.