ЭМЯ: Улаанбаатарт 672, орон нутагт 349 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 672, орон нутагт 349 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1021 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 349 нь орон нутагт
  • 672 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 11,310 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 28,589 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-4849
  • Хүндэвтэр-4910
  • Хүнд-1298
  • Нэн хүнд-253 байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,777 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.