ТОДРУУЛГА: Монголбанкны албан ёсны цахим хаяг хакардуулаагүй. Түр хаагаад тохиргоо хийсэн

ТОДРУУЛГА: Монголбанкны албан ёсны цахим хаяг хакардуулаагүй. Түр хаагаад тохиргоо хийсэн

"Монголбанкны албан ёсны цахим хаяг хакардуулжээ" гэх мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд гарсан.

Тодруулбал, тус банкны цахим хаяг руу ороход мэдээллүүд дээр нь "Hacket by WwW.1877.TeaM-Kurdish Hackers" гэх бичиг гарчээ. Нэг үгээр хэлбэл дээрх мэдээллүүд нь хакардуулсан байна гэжээ.

Тиймээс энэ талаарх мэдээллийг Монголбанкны эх сурвалжаас тодруулахад "Түр хаагаад тохиргоо хийсэн" гэх тайлбарыг өглөө. 

Ямартай ч Монголбанкны цахим хаяг одоогоор ажиллахгүй байгаа юм.