ЭМЯ өнгөрсөн дөрөвдүгээр сард 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий чанаргүй түргэвчилсэн оношлуурыг тендергүйгээр шууд худалдан авсан талаарх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Энэ талаар Эрүүл мэндийн яам болон сайд, Эм эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар илүү тодорхой хариу өгөх байх. Ийм асуудал байхгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдэгдэж байгаа. Тухайн үед УОК хангалт нийлүүлэлттэй холбоотой, ямар нэгэн эм эмийн хэрэгслийн тасалдал үүсгэж болохгүй гэдэг чиглэлийг өгч байсан. Тэр хүрээнд Гадаад харилцааны яам мөн Элчин сайдын яамаар дамжуулаад хямд өртөгтэй, чанар стандартын шаардлага хангасан түргэвчилсэн оношлуурыг худалдан авсан. Худалдан авах процесс хууль журмын дагуу явагдсан гэсэн баримт бичгүүдийг бидэнд танилцуулсан” гэв.