Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахын өмнө Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцинжуулалтын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт 69.4, хоёрдугаар тун 65.9, гуравдугаар тунд 14 хувьтай байна.
Дархлаажуулалтыг идэвхжүүлснээр сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 8-11 мянган хүн гуравдугаар тундаа хамрагдаж эхлээд байна. Орон нутгаас Завхан, Сэлэнгэ аймгуудад гуравдугаар тунгийн хамрагдалт хамгийн өндөр буюу 30-аас дээш хувьтай байгаа бол Дундговь, Ховд, Баян-Өлгий аймагт гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явц 15-аас доош хувьтай байна" гэдгийг танилцууллаа.