Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 950 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 303 нь орон нутагт
- 644 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 11,723 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 30,237 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-5038
- Хүндэвтэр-5022
- Хүнд-1415
- Нэн хүнд-248 байна.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,767 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.