Шахмал түлшний 25 кг-ийн шуудай хил дээр гацсанаас шалтгаалж 100 кг-ийн шуудайгаар савласан түлш худалдаалагдаж байна

Шахмал түлшний 25 кг-ийн шуудай хил дээр гацсанаас шалтгаалж 100 кг-ийн шуудайгаар савласан түлш худалдаалагдаж байна

БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн сарын 14-нд /2021.10.14/ коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож, хилээ хаагаад байгаа.

Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж, хомсдол үүссэн. Шахмал түлшний 25 кг-ийн шуудай хил дээр гацсанаас шалтгаалж, 100 кг-ийн шуудайгаар савласан түлш худалдаалагдаж байна. Үүнээс болж иргэдэд ачих, буулгах, тээвэрлэх зэрэг хүндэрлүүд учирч байгаа аж.

Мөн нэг өрх долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш авах хязгаартай. Харин 100 кг-аар савласнаас болж иргэд авах ёстой хэмжээгээр авч чадахгүй байгаа аж. Гурав хоногийн өмнөөс шахмал түлш савлах шуудай тасалдаж ийнхүү иргэд болоод борлуулагчдад хүндрэл учирсан байна. Шахмал түлшний 25 кг-ийн шуудайг үйлдвэрлэх техник технологи манай улсад нэвтрээгүй учир БНХАУ-аас авдаг байна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө