Нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад осолдсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад осолдсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн “Дайман” гэдэг газар энэ сарын 8-ны өдөр “Пронтер” загварын ачааны автомашинтай гурван иргэн зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрч нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлага мөн өдрийн 01:58 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиход автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/, зорчигч Д /43 настай, эрэгтэй, Арбулаг сумын харьяат/ нар автомашины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан 05:00 цагт тус газар очиж, осолдсон иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.08-ны өдрийн 10:40 цагт нуурийн 2 метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын алба мэдээллээ.