ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 941 хүнээс халдвар илэрч, 12 хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 941 хүнээс халдвар илэрч, 12 хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд нийт 941 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлын

  • 700 нь Улаанбаатарт
  • 241 нь Орон нутагт батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас эмнэлэгт 12,113 хүн, гэрийн хяналтад 31,527 хүн эмчлүүлж байна.

Мөн хугацаанд коронавирусээр 40-80 гаруй насны 12 хүн  энджээ. Тус иргэд бүгд зүрх судасны өвчтэй, коронавирус хавсарсан байсан талаар ЭМЯ мэдээлэв. Монгол Улсын хэмжээнд халдварын улмаас 1756 хүн энджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ЭМЯ