Сөүл хотын боловсролын газраас ирэх жилээс эхлэн бага ангид шинээр элсэн орж байгаа хүүхдүүдэд хичээлийн бэлтгэлд зориулсан 200.000 воны мөнгөн тэтгэмжийг олгохоор болжээ.
Энэ жилээс эхлэн дунд олон ахлах ангийн шинэ элсэлтийн сурагчдад 300.000 вонын тэтгэмж олгож эхэлсэн бол ирэх жилээс бага ангийн сурагчдад ч мөн адил ялгахгүйгээр олгохоор болсон байна.
Өнөөдөр буюу Сөүл хотын боловсролын газрын мэдээллэснээр бүс нутгийн дүүргүүдийн тамгийн газруудтай хамтран ойролцоогоор 14 тэрбум воны төсвийг ирэх жил бага ангид шинээр элсэж орох 70.000 орчим хүүхдүүдэд хичээлийн өмнөх бэлтгэлд зориулж төсөвлөн аж.
Энэхүү мөнгөн тэтгэмж нь ZERO PAY зэрэг карт хэлбэрээр олгогдох бөгөөд сургуулийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэлээ худалдан авах боломжтой юм.
ЭХ СУРВАЛЖ: МKOR