Чингис хааны мэлмий гийсний 859 жил, Монгол бахархлын өдөр тохиож байна

Чингис хааны мэлмий гийсний 859 жил, Монгол бахархлын өдөр тохиож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одон гардуулдаг ч өнжихөөр болсон юм. Харин Төрийн далбаа мандуулж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх аж.  Монгол бахархлын өдрөөр зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс танилцуулбал,

  • 09.00 цагт Төрийн далбаа мандуулах
  • 10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх
  • 11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол тус тус болно.