“Босоо хөх Монгол” ТББ-аас өнгөрөгч амралтын өдрүүдэд трансжендер иргэдтэй холбоотой мэдээллийг сошиал орчинд тараасан. Тэдний энэхүү үйлдэл нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл боллоо хэмээн зарим иргэд буруушааж буй юм.
Уг асуудлаар “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг өөрийн facebook хуудастаа “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муусайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө. Илчилж ил гаргана. Хуулийн байгууллагуудад өгч, хөндлөнгийн хяналт тавьж, арга хэмжээ авахуулна” гэжээ.
Тус мэдээллийн дагуу бид ЦЕГ-аас тодруулахад “Босоо хөх Монгол” ТББ-ыг дээрх асуудалтай холбогдуулан шалгалт явагдаж байна. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа мэдээлэл өгөх болно” гэсэн юм.