Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1279 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 383 нь орон нутагт
- 896 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 14,939 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 40,641 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-6903
- Хүндэвтэр-5926
- Хүнд-1806
- Нэн хүнд-304 байна.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,704 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.