Өчигдөр /2021.11.03/ БНСУ-аас нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийн эхний ээлжийг татан авчээ.
Тодруулбал, Энэ сард дөрвөн нислэгээр эм эмнэлгийн хэрэгсэл татан авахаар болсон бөгөөд өчигдрийн татан авалтад 19.4 тонн эм эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтжээ. Түүнчлэн энэ сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах юм.