Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгчээ.
Тус уулзалтаар ойрын хугацаанд хомсдолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин хот болон Инчоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар хэлэлцсэн байна. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ЭМЯ-аас дөрвөн удаагийн шууд нислэгийг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг шуурхай зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэв. Түүнчлэн эм ханган нийлүүлэх байгууллагуудад үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгосон байна.