С.Энхболд: Вакцины гуравдугаар тун хийлгээгүй иргэдийг дотоод орчны үйлчилгээ авахыг хязгаарлана

С.Энхболд: Вакцины гуравдугаар тун хийлгээгүй иргэдийг дотоод орчны үйлчилгээ авахыг хязгаарлана

Ковидийн эсрэг түр хороо мэдээлэл сонсож байна. Хуралд Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцож мэдээлэл өгч байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн эсрэг гуравдугаар тунгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “18-44 насны иргэд вакцины гуравдугаар тунд идэвхгүй хамрагдаж байна. Тиймээс тухайн иргэдэд чиглэсэн вакцины үр дүн, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргүүлж ажиллаж байгаа. Олон хүнтэй байгууллагуудад явуулын баг гарган нэмэлт тунг хийж байна. Вакцин эрчимжүүлэх долоо хоногийн аян зарласан. Өндөр настнуудад гэрээр вакцин хийх ажлыг мөн хийж байна.

Төрийн албан хаагчдад гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлага хүргүүлэх, цэрэг, оюутнуудыг бүрэн вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, гуравдугаар тунг хийлгээгүй иргэдийг дотоод орчны үйлчилгээ авахыг хязгаарлах, вакцины үйл ажиллагаан салбар яамдын болон урлаг, спортын оддын оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг эхлүүлсэн" гэв.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө