Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ 

Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ 

Цэргийн төв эмнэлэг үйл ажиллагаагаа эмнэлгийн үйлчилгээг иргэд, цэргийн алба хаагчдад түргэн шуурхай, найдвартай хүргэх үүднээс цахим хэлбэрт шилжүүлжээ.

Энэ тухай Цэргийн төв эмнэлгийн сүлжээний инженер, дэслэгч Д.Ганбилэг хэлэхдээ “Цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд өвчний түүх болон бусад шаардлагатай бичиг баримтуудаа цаасаар барьж явах шаардлагагүй болж байгаа юм. Тухайн үйлчлүүлэгчийн иргэний эмнэлэгтэй холбоотой бүх мэдээлэл нь нэгдсэн системийн дата баазад бүргэгдэнэ. Ингэснээр шинжилгээний хариугаа ч мөн цахим хэлбэрээр хүлээн авах боломжтой” гэсэн юм.

Монгол Улсад “COVID-19”-ийн цар тахал дэгдсэнээс үүдэж Эрүүл  мэндийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” албан даалгаврын дагуу Цэргийн төв эмнэлэг нь халдвар авсан иргэдэд тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл үзүүлж байгаа билээ. Хэдий тийм ч эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа болох хэвтэн эмчлүүлэх хэсэг, амбулаторийн үзлэг /поликлиник/ үйлчилгээг аравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн явуулж эхэлсэн гэжээ. 




Өнөөдөр туулай өдөр

26 минутын өмнө