Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа “хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан” гэж тайлбарлажээ

Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа “хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан” гэж тайлбарлажээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ. Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарлажээ.

Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас  мэдэгдлээ. Тус байгууллагаас эмийн сангуудад хийх хяналт, шалгалтыг цаашид үргэлжлүүлэх юм байна.




Өнөөдөр гахай өдөр

57 минутын өмнө