Урлаг, соёл, спортын арга хэмжээг өнөөдрөөс 50 хувийн дүүргэлттэйгээр нээнэ. Засгийн газрын аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр арваннэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нээх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжих юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээ байгуулна гэдгийг албаныхан тодотгосон.
