Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

Өчигдөр буюу аравдугаар сарын 30-ны өдрийн нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2949 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.534 (76.0 хувь), 16-17 насны 26.545 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Дархлаажуулалтын цэгүүд  ням гарагт ажиллахгүй, 2021 оны арваннэгдүгээр сарын нэгний даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.




Өнөөдөр гахай өдөр

23 минутын өмнө