ЭМЯ: 1636 хүнээс халдвар илэрч, 21-80 насны 12 хүн эндлээ

ЭМЯ: 1636 хүнээс халдвар илэрч, 21-80 насны 12 хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, дархлаажуулалтын үйл явцын талаар мэдээллээ. Улсын хэмжээнд сүүлийн нэг хоногт коронавирусийн 1636 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт 965
  • Орон нутагт 671 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 356,765 болж байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 17,349 хүн эмнэлэгт, 53,095 хүн Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн хугацаанд халдвараар өвчилсөн 21-80 гаруй насны 12 хүн энджээ. Нас барсан иргэдийн 11 нь архаг суурь өвчин, коронавирус хавсарсан гэсэн оноштой байсан аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусээс шалтгаалсан нас баралт 1638 болж байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.




Өнөөдөр гахай өдөр

25 минутын өмнө