Энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хорооны Өрхийн эмнэлэгт коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан 73 настай иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Бид талийгаачийн ар гэртэй уулзан, болсон явдлын талаар ярилцаж байв.
Тэгвэл ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр “Тухайн иргэний судлагдаад явж байна. Нас баралтын шалтгааныг Шүүх эмнэлэг болон Эмгэг судлалын шинжилгээгээр тогтоодог” гэв.
Мөн ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн албан ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Тухайн иргэний биеийн байдал сүүлийн нэг сарын хугацаанд сайнгүй байсан гэдэг зүйл яригдаж байгаа. Шинжилгээний хариу эцэслэн гарсны дараа холбогдох албаныхан мэдээлэл өгнө” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: