БНСУ-д амьдарч, ажиллаж буй монгол иргэдийн эрхийг хамгаалах ТББ байгуулжээ

БНСУ-д амьдарч, ажиллаж буй монгол иргэдийн эрхийг хамгаалах ТББ байгуулжээ

Монголчуудын хамгийн ихээр ажиллаж, амьдардаг улсын нэг бол БНСУ. Энэ ч утгаараа тус улсад ажиллаж, амьдардаг манай улсын иргэдийн эрх зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл Монгол залуус нэгдэн БНСУ-д буй монгол иргэдийн эрхийг хамгаалах ТББ байгуулжээ.

Тус төрийн бус байгууллага БНСУ-д амьдарч, ажиллаж буй Монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх, эрхийг нь хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.