Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслийн эмч нар Монголд анх удаа нойр булчирхайн толгойн хэсгийг тайрах Випплийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Тодруулбал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, резидент эмч Х.Мөнхжаргал нар фатеровын хөхлөгийн хортой хавдартай өвчтөнд пилорус хадгалах хувилбараар панкреатодуаденоэктоми мэс заслыг дурангийн хүрцээр Монгол Улсын хэмжээнд анх удаа амжилттай хийж гүйцэтгэлээ.
Панкреатодуаденоэктоми буюу Випплийн хагалгаа нь хэвлийн хөндийд хийгддэг том мэс заслуудын нэг бөгөөд нойр булчирхайн толгой хэсгийн хавдар, цөсний ерөнхий сувгийн төгсгөл хэсгийн хавдар, фатеровын хөхлөгийн хавдар, дээрх гэдэсний хавдрын үед хийгддэг хүнд мэс засал юм. Энэ мэс засал нь хагалгааны үеийн болон дараах хүндрэл ихтэй, анатомийн хувьд өөр өөр эрхтэнг хооронд залгадаг нарийн мэс ажилбар ажээ.
Г. Мөнхбаяр