Сүхбаатарын талбайд энэ сарын 14-15-ны өдрүүдэд автомашингүй өдрийг угтан “Цэвэр агаар” өдөрлөг болно.
Өдөрлөгөөр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд /ААН/-үүд цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан түлшний талаар иргэдэд мэдээлэл өгч бүтээгдэхүүнээ танилцуулах аж.
Мөн энэ арга хэмжээнд оролцох ААН, байгууллагыг есдүгээр 12-ны өдрийг хүртэл нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэх юм байна. Дээрх арга хэмжээний үеэр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгж байгууллагыг оролцохыг урьж байгаа аж.