2014 оны гуравдугаар сард манай хойд хөрш ОХУ Украины Крымийг булаан авсан нь дэлхий нийтийн эсэргүүцлийг төрүүлж, барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэсэн юм.Мөн үүний дараа оросууд Украины зүүн бүс нутгийг довтолж Харьков, Донецк, Славянск гэсэн гол хотуудад салан тусгаарлах үймээнүүдийг зохион байгуулж, хэдэн мянган иргэний аминд хүрсэн гэсэн мэдээлэл байдаг.
Тэгвэл энэхүү дайн, тулаанаас ОХУ болоод Украинд олзлогдоод байсан цэрэг болон иргэдийг солилцох үйл явдал бямба гарагт буюу өчигдөр Орос, Украины хооронд болсон байна.
Энэ удаагийн солилцоо “35/35” томьёоны дагуу явагдсан байна. Учир нь ОХУ-д олзлогдсон Украины цэрэг, иргэн 35 хүнийг тус улсад хүлээлгэж өгсөн бол, Украин мөн энэ тооны ОХУ-ын дайны олзлогдсодыг тус улсад хүлээлгэж өгчээ.
Украинтай солилцох ажиллагаанд оролцсон оросын тусгай нислэгийн отрядын онгоц 35 иргэний хамт шууд Москвад газардсан бол, Украины иргэдтэй хамт Украины зөвлөл Киевт газардсан бөгөөд тэднийг алга ташилтаар угтаж авчээ.
Энэ үеэр суллагдсан хоригдлуудыг хамаатан садан, найз нөхдөөс гадна Ерөнхийлөгч В.Зеленский, Украины Дотоод хэргийн сайд А.Аваков, тус улсын Ерөнхий прокурор Р.Рябошапка болон олон арван сэтгүүлчид, идэвхтнүүд угтан авчээ.
Эх сурвалж: BBC.COM