Өнгөрсөн Баасан гараг/2021.10.22/-т НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Монгол Улс цар тахлын үед нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан байна” гэж хэлсэн билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболдыг ташаа мэдээлэл хийсэн хэмээн хэлсэн байна.
Тодруулбал, тэрбээр 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орох үеэр “Анх Францын иргэнийг 51 хоног эмчлэх үeд эм тариа ховор, эмчилгээ нь тодорхой бус, мөн олон эмч ажилтны хамгаалах хэрэгсэл гэх мэт зүйлс орж эмчилгээг 8 сая төгрөг гэж тооцож байсан. Үүнээс хойш олон улсын эмчилгээний тактик өөрчлөгдөж, эмчилгээний зардал ч багассан.
ЭМД-ын ҮЗ-ийн тогтоолоор сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа хүнд өвчтөнд 4 сая 300 мянган төгрөгийн эмчилгээ хийхээр заасан байдаг. Харин гэртээ эмчлүүлж байгаа хөнгөн өвчтөнд эмч, сувилагчийн цалин, хамгаалах хувцас, шинжилгээ гэх мэт зүйлсийг тооцоод 160 мянган төгрөгийн үйлчилгээг хүргэж байгаа” гэв.